Таксидерм

 

Таксидерм буюу чихмэл хийх арга. Эртний Грекээр: τάξις -хэвэнд нь оруулах δέρμα - арьс гэсэн утгатай үг. Таксидерм нь амьтны арьсыг туламлан өвчиж олс, хөвөн чихэж чихмэл хийн уг амьтны амьддаа ямаршуухан хэлбэр төрхтэй байсныг харуулдаг арга юм. Уг аргыг ангийн хорхойтнуудын гэрийн гоёл болон музейн үзмэрт голчлон хэрэглэдэг.

 

Тухайн амьтны арьсийг аль болох бага гэмтээн туламлан өвчиж чихмэл хийгээд хөлдөөх буюу 70 % спиртийн уусмалаар шавшдаг байна. Мөн зарим тохиолдолд мод, металлыг араг яс болгон хэрэглэдэг байна.   .

 

Мөн биеийн хэлбэрийг дуурайлган үйлдсэн хатуу хэв баримал, цаасан шуумалд болон хуванцар загварт арьсийг нөмөргөн хийдэг ажээ. 

Таксидерм
Чихмэл