Тайгын намнаа

 

Тайгын намнаа. Латинаар:  Ficedula mugimaki (Temminck, 1815) нь Бор шувуутны багийн Намнаахайнхан овгийн шувуу юм. Тайгын намаагийн биеийн урт  13-13.5 см, эрэгчин нь хардуу нуруу, нүдний орчимд богино цагаан судалтай, далавчны эмжээр болон сүүлний уг хэсэгт цагаан. Цээж, хоолой нь улаан шар, гэдэс нь цагаан байна. Эмэгчин тайгын намнаа бор саарал нуруу, цайвар бор шаргал цээж, хоолойтой.

 

Залуу эрэгчин шувуу эмэгчинтэй төстэй байх боловч, илүү тод шар цээжтэй, сүлэндээ цагаан өдтэй юм. Энэхүү шувуу нь зүүн Сибирь , Монгол, Хятад орчим нутаглаж, хавар, намрын улиралд нүүдлийн замдаа Солонгос, Японоор дайрна. Зүүн өмнөд Ази, Филиппин, Индонез зэрэг улсын нутагт өвөлждөг. Тайгын намнаа ой модтой, өндөрлөг газар гол төлөв ганцаар, эсвэл цөөн тоогоор сүрэглэн амьдардаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Тайгын намнаа
Тайгын намнаа