Т
Тавил бөмбөр (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Тавил (Thavil / Tavil drum) бөмбөр (Тамилаар: தவிள்) нь Өмнөд Энэтхэгт түгэсэн цохиур хөгжмийн зэмсэг. Уг бөмбөрийг хулсан үлээвэр хөгжмийн зэмсгүүдийн хамт уламжлалт дуу бүжгийн хамтлагт өргөн ашигладаг. Царыг нь Джекфрута модоор хийх бөгөөд хоёр амсарыг нь арьсаар бүрнэ. Баруун тал нь зүүнээсээ том амсартай арьсыг нь чанга тэлж татсан байдаг. Тэлүүр шир оосоруудын тусламжтайгаар бөмбөрийн хөгийг тааруулна.

 

 

Орчин цагт Тавил бөмбөрт металл тэлүүр ашиглах болжээ. Тавил бөмбөрийг суугаа болон оосорлож босоогоор тоглоно. Ихэвчлэн гараар тоглох бөгөөд тусгай хуруувч, болон цохиур мод ашигладаг.

 

Тавил бөмбөр (2)
Тавил бөмбөр
Тавил бөмбөрч