Т
Табла хос бөмбөр (2)
Табла хос бөмбөр (2)

 

Энэтхэгийн хөгжмийн зэмсэг

 

Табла хос бөмбөр (Tabla pair drums Punjabi: ਤਬਲਾ, Hindi: तबला, Bengali: তবলা, Tamil: தபலா) нь Энэтхэгийн цохиур хөгжмийн зэмсэг бөгөөд уг хос бөмбөр нь Энэтхэгийн сонгодог хөгжим, Хойд Энэтхэгийн Хиндиутаны уламжлалт дуу хөгжим, Катхак бүжгийн гол зэмсэг юм. Бөмбөрийг Хойд Энэтхэгийн сонгодог хөгжим, Пакистан, Бангладешд өргөн хэрэглэх бөгөөд Табла бөмбөрийн томыг нь "Баян", жижгийг нь "Даян" хэмээн нэрлэнэ. Баян нь 27 см, Даян нь 26 см өндөртэй байдаг.

 

 

Табла бөмбөрний мембраны төв хэсэгт тусгай түрхлэгэ түрхэж өгөх бөгөөд энэ дууны дуугаралтанд өвөрмөц нөлөө үзүүлдэг. Ийм технологийг Энэтхэгийн Пакхавадж (Pakhawaj) бөмбөрт ч мөн ашиглагддаг байна. 

 

 

Хойд Энэтхэгийн Табла хос бөмбөр (Northern Indian Tabla Pair Drums)

 

Акбар хааны үед хоёр аугаа Пакхавадж бөмбөрчин байнга ур чадвараараа өрсөлддөг байжээ. Нэг өрсөлдөөн дээр ялагдсан Судхар Хан уурандаа Пакхавадж бөмбөрөө шидтэл бөмбөр нь хоёр хэсэг болон задарч Табла хос бөмбөр болжээ гэх домог байдаг.

 

 

Табла хос бөмбөр (2)
Табла бөмбөр
Бадам агуйн (Bhaje caves) Рельеф барималын баруун доод буланд Табла бөмбөр дүрслэгджээ (м.э.ө 200 он).
Табла бөмбөрч