Сетар (2)

 

Сетар (Setar, Персээр. سه ‌تار‎  се-гурав, тар-чавхдас) товшуур нь Перс түмний чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг товшуурын хоёр чавхдастайг нь Дутар (Персээр: دو تار‎ dotār  دو "Ду" хоёр, تار "тар" чавхдас гэсэн утгатай үг) хэмээн нэрлэдэг билээ. Сетарын чавхдасыг баруун гарын эрхий болон долоовор хуруугаар тоглож зүүн гарын хуруунууд ладан дээр дарж тоглоно.  

 

 

Сетарыг Персийн сонгодог дуу хөгжимд болон Азербайжан, Армян, Таджикстаны ардын дуу хөгжимд ашигладаг: Тажикд уг хөгжмийг Сетор (Setor) хэмээн нэрлэдэг. Уг хөгжим түрэг угсаатан хийгээд төв Азийн нүүдэлчдийн Товшуураас эхтэй.  Сетар товшуурын Уйгар хувилбарыг Сатар (Satar, Уйгараар: ساتار , Ханзаар: 萨它尔 - Sà tā ěr) хэмээн нэрлэдэг. 

 

Сетар (2)
Сетар
Нэрт Сетар товшуурч Хоссейн Ализадэх (Hossein Alizadeh)