С
Серпент бүрээ (2)

 

Серпент бүрээ (Францаар: serpent - могой) нь орчин цагийн хэд хэдэн үлээвэр хөгжмийн зэмсгийн өвөг хуучны үлээвэр хөгжмийн зэмсэг. Уг хөгжим XVI зуунаас эхтэй бөгөөд Серпент хэмээх нэрийг өөрийн гадаад хэлбэр дүрстэй холбоотойгоор авчээ. Серпент бүрээг 1590 онд Францын Осер (Auxerre) хотын хөгжим урлаач Канон Эдмэ Гийом (Canon Edmé Guillaume) зохион бүтээжээ.

 

 

1. Германы Щмидт үйлдвэрийн 1805 онд үйлдвэрлэсэн Серпент  бүрээ (W.Schmidt Serpent in C). 2. Англи Серпент (England Serpent).1825-1830 он, 3. Франц Серпент (French Serpent). 1825 он

 
 

1. Францын хөгжим урлаач Жан-Батист Коэффэтийн (Jean Baptiste Coeffet)1830 аад онд бүтээгдсэн Контра Серпент (Kontraserpent) буюу Коэффэтийн Серпент (Serpent Coeffet), 2. Нидерландын Амстердамын Ludwig Bach & Co пүүсийн 1830 -1835 онд үйлдвэрлэсэн Виолонсэл серпент (Violoncel-Serpent), 3. Австралийн Гэри Гринвудын (Gary Greenwood) 2001 онд бүтээгдсэн 24 х 85 х 36 см овор хэмжээ бүхий Луун Фагот серпент (Dragon Serpentine Bassoon).

 

Серпентийг мод, зэс, цинк, мөнгө зэрэг төрөл бүрийн материалуудаар үйлдэж байсан бөгөөд орчин цагийн үлээвэр хөгжимд хэрэглэдэгтэй тун төстэй мундштукыг нь зааны болон малын ясаар хийдэг байжээ.

 

 

Анхлан зургаан нүхтэй байсан бол хожим хэд хэдэн клапан нэмэгджээ. .Уг хөгжмийг сүмийн найрал хөгжимд болон хөгжмийн чуулгад өргөн хэрэглэж байжээ. 

 

Серпент бүрээ (2)
Аргил Серпент бүрээ
1840 онд Лондонд бүтээгдсэн Аргил Серпент бүрээ (Bass Serpent)
Аргил Серпент бүрээ
Серпент бүрээнүүд