Сельдер

 

Хүнсний ногоо

 

Сельдер. Оросоор: Сельдерей, Латинаар: Apium L., 1753 нь Шүхэрт (Apiaceae)-ийн төрлийн өвслөг ургамал юм. Сельдер нь хоёр болон олон наст ургамал дотроо хэмжээ болон үндэсээрээ дунд болон том хэмжээтэйд тооцогдох бөгөөд чийглэг болон намгархаг газар 1 метр хүртэл өндөртэй ургана.

 

Шүхэр хэлбэрийн нийлмэл цэцэгтэй.

 

  • Сельдер буюу Апиумыг аз жаргал авчирдаг хэмээн үздэг байсан тул европчууд орон гэртээ сонгино, болон сармисны сүлжмэлтэй хамт өлгөдөг байжээ.

  • Эртний Грект ялагч баатруудад ороомог болгон гардуулахаас гадна нэр хүндтэй хүмүүсийн шарил бунханг чимдэг байжээ.

  • АНУ-ын Колорадо мужын Арвада хотыг Дэлхийн Сельдерийн нийслэл хэмээн нэрлэдэг байна. Англиар: Celery Capital of the World

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хүнсний ногооны жагсаалт

 

 

Сельдер
Сельдер
Apium L., 1753