С
Сгра снян буюу Драмнаен товшуур (2)
Сгра снян буюу Драмнаен товшуур (2)

 

Түвд үндэстний хөгжмийн зэмсэг

 

Сгра снян (Sgra snyan) буюу Драмнаен товшуур. Түвдээр: སྒྲ་སྙན་ - Sgra snyan, Балбаар: Драмнаен (Dramnyen / Dramyin), Дранаен (dranyen) товшуур нь Түвд, Балба, Баруун Бенгалийн шашны болон ардын дуу хөгжимд хэрэглэгддэг чавхдаст хөжгмийн зэмсэг юм.

 

 

Сгра снян (Sgra snyan) товшуур

 

 

Драмнаен (Dramnyen) буюу Дранаен (dranyen) товшуур

 

 
Драмнаен буюу Сгра снян товшуур нь ойролцоогоор 60-120 см урт овор хэмжээтэй, ладгүй урт хүзүүтэй байх бөгөөд уг хөгжмийг бүхэл модноос ухан үйлддэг. Царанд нь гитарынх шиг дуу авиа гадагшлуулах дугуй нүх байдаггүй. 
 
 
Чавхдасыг анх өлөнгөөр хийдэг байсан бол өдгөө нейлоноор орлуулжээ.  Долоон чавхдасны хоёр нь хосоороо гурав дахь багц нь гурваараа байрлана.  Драмнаен болон Сгра сняныг голчлон цохиураар тоглодог.  
 

 

Сгра снян буюу Драмнаен товшуур (2)
Сгра снян товшуур: а. XIV - XVI зуун, б. XIX зуун
Сгра снян товшуур
Сгра снян товшуур
Сгра снян товшуур