С
Свирель бишгүүр (2)
Свирель бишгүүр (2)

 

Орос, Славян үндэстний хөгжмийн зэмсэг

 

Свирель (Svirel) нь бишгүүрийн төрлийн эртний үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд зарим тохиолдолд хосоор тоглох нь буй. Ойролцоогоор  300—350 мм, хосын урт нь 450—470 мм урттай 4-8 нүхтэй байдаг. Эртний Грекд уг бишгүүрийг Сиринкс (Syrinx Flute) хэмээн нэрлэж байсан бөгөөд Эртний Грекийн бурхан Гермес үхэрчдэд зориулан буй болгосон хэмээх домог байдаг билээ. 

 

 

Хуучин Новгород хотын туурь орчимд 1951-1962 онуудад хийсэн археологийн малтлагаар хоёр Свирель бишгүүр олдсон бөгөөд нэг нь м.э XI зууны сүүл үед холбогдох  22,5 см урттай, дөрвөн нүхтэй, нөгөө нь XV зуунд холбогдох 19 см урттай, тоглох гурван нүхтэй байжээ. 
 
 
Хос хоолой бүхий Свирель Смоленск мужд байсан бөгөөд түүнийг Хоромсон Свирель (Double Svirel) буюу Сопел (Sopel) хэмээн нэрлэдэг ажээ.

 

 

 

Свирель бишгүүр (2)
Свирель бишгүүр
Свирель бишгүүр
Хоромсон Свирель (Double Svirel) буюу Сопел (Sopel) бишгүүр