Сато (2)

 

Узбек үндэстний хөгжмийн зэмсэг

 

Сато нь лийр хэлбэрийн цар, урт хүзүү, ладтай, 3 чавхдаст эртний дорно дахины чавхдаст хөгжмийн зэмсэг. Царыг Ялмын болон лийрийн модоор, хүзүү, толгой хэсгийг самарын модоор үйлддэнэ. Сато нь үндсэн хоёр төрөл байдаг. Үүнд. а. Сато хуур (Sato Bowed), б. Сато товшуур (Sato plucked)

 

Сато нь гадаад байдлаараа Тамбуратай төстэй харагдах бөгөөд уг хөгжим найрал болон гоцлол тоглох боломжтой юм. Өдгөө Сато нь Узбек, Тажикстан ард түмний хөгжмийн зэмсэгт тооцогддог билээ.

 

 

Мянгаад жилийн түүхтэй мартагдах шахсан уг хөгжмийг 1937 онд Узбекийн хөгжим урлаач Усман Зуфаров (Usman Zufarov)(1892-1981) сэргээн шинээр зохион бүтээж дахин амилуулжээ.

 

Сато (2)
Сато. а. Сато хуур, б. Сато товшуур
Сато
Сато хуурч.1871-1872 оны гэрэл зураг