С
Сасандо ятга (2)

 

Индонезийн хөгжмийн зэмсэг

 

Сасандо (Sasando) буюу Сасанду (sasandu) ятга нь Индонезын Нуса Тенггара (Nusa Tenggara) арлын чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим VII зуунаас эхтэй бөгөөд Сасанду (sasandu) хэмээх нэр нь чичирч дуугарах хөгжим гэсэн утгатай ажээ. Хөгжмийн үндсэн хэсэг нь хулсан хоолой бөгөөд түүн дээр хэд хэдэн шаантаг дээд болон доод талд нь чавхдасыг хөвчилж татах зориулалтаар суулгасан байна. Сасандо ятгыг өөрөөр Келемпунг (Сelempung) хэмээн нэрлэдэг.

 

 

Далдуу модны навч (Borassus flabellifer) болон бусад материалаар хийсэн хагас бөмбөлөг царын голд хулсан хоолой бүхий ятгыг бэхэлж өгдөг. Сасандо нь 28 эсвэл хосоор буюу 56 чавхдастай байдаг. 

 

Сасандо ятга (2)
Сасандо ятга
Сасандо ятгач
Гурамсан Сасандо ятга