С
Сартуул үүлдэр

 

Сартуул хонийг 2001 онд бие даасан үүлдэр болгон баталсан. Сартуул хонийг хамгаалан үржүүлэх, сайжруулах ажилд амжилт гаргасан Л.Лхаасүрэнд Монгол улсын гавъяат зоотехникч цолыг хүртээжээ. Сартуул хонины цөм сүргийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үржүүлж байна. Сартуул хонь хангай, говь хосолсон экологийн нөхцөлд зохицсон, чийрэг бие цогцостой, харьцангуй тэсвэр сайтай, дунд зэргийн биетэй, ноос урт, бүдүүвтэр, ноосны чанар сайн, хивс хийхэд тохиромжтой, арьс нь харьцангуй нимгэн. 
 

Нас гүйцсэн хуц 65.0 кг, төлгөн хуц 38.0 кг, эм хонь 43.8 кг, охин төлө 35.0 кг жин татдаг. Нас гүйцсэн хуц 1.9 кг, төлгөн хуц 1.6 кг, эм хонь 1.5 кг, охин төлөг 1.5 кг ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 79.6 хувь нь ноолуур, 7.1 хувь нь завсрын үс, 6.3 хувь нь сор, 6.7 хувь хялгас байдаг. Ноосны урт 18.8 см, ноолуурын урт 9.9 см, ноолуурын нарийн 20.7 мкм. Эр шүдлэн хонины жин 35.4 кг, гулуузны жин 15.4 кг, махны гарц 43.5 хувь.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Хонин сүрэг

 

 

Сартуул үүлдэр
Сартуул үүлдэрийн хонь