С
Сармагчин идэшт бүргэд
Сармагчин идэшт бүргэд

 

 

Сармагчин идэшт бүргэд. Латинаар: Рithecophaga jefferyi (Ogilvie-Grant,1897) нь бусад бүргэдүүдтэй харьцуулахад том биетэй, хүчирхэг махчин шувуу юм. Уг бүргэд Харцгынхан овогт багтах бөгөөд нэн ховор (IUCN3.1) ангилалд багтана. Тэрээр хүрэн болон цагаан өдтэй, биеийн урт 86-102 см, далавчаа дэлгэсэн урт 2,82-3,35м бөгөөд 5-8 кг жин татдаг.  Хамгийн ховор, хамгийн хүчтэй, хамгийн том энэ бүргэд нь Филиппин үндэстний бахархал болдог.

 

 

Ой ширэнгийг хайр гамгүй хядаж байгаагаас уг бүргэд устах аюулд өртөөд байгаа билээ. Энэ бүргэдийг агнасан хүнийг 20 жил хүртэл хорих ял оноож их хэмжээний мөнгөн торгууль оногдуулдаг байна. Эмэгчин бүргэд нэг өндөг гаргах бөгөөд дэгдээхэйгээ 20 сарын турш асарч хамгаалдаг ажээ. Уг бүргэд 60 жил амьдардаг байна. Филиппин бүргэд устах аюул нүүрлээд байгаа бөгөөд өнөөдөр энэ зүйл 200-400 тоотой л үлдсэн байна. Энэ бүргэд Филиппиний Лусон, Самар, Лейте, Минданао арлуудын ойд амьдарч байна. 

Сармагчин идэшт бүргэд
Сармагчин идэшт бүргэд.
Сармагчин идэшт бүргэдийн тархац