С
Сармагчингийн таягт шигшүүргэ (2)
Сармагчингийн таягт шигшүүргэ (2)

 

Сармагчингийн таягт шигшүүргэ (Monkey Stick percussion instrument) нь Их Британи болон Австралийн цохивор хөгжмийн зэмсэг юм. Уг таягт шигшүүргийг  өөрөөр Мэндоза (Mendoza), Мэндозэр (Mendozer), Маррамбиджи Ратлер (Murrumbidgee River Rattler), Лагэрфон (Lagerphone) хэмээн нэрлэдэг.

 

Сармагчингийн таягт шигшүүргэ Хатан хаан Викторигийн үед (1837,06,20 - 1901,01,22) Лондонд Цыган, Испани, Итали гурдамжны хөгжимчдийн буй болгосон хөгжмийн зэмсэг ажээ.

 

Саваа модыг давуугаар бүрж хүнд ёроолд нь хүнд гутал бэхлэж янз бүрийн хонх шигшүүргэ зүүж ёроолоор нь шал дэлдэхэд аргил бөмбөр мэт дуугарч шигшүүргүүд нь хоршин дуугардаг. Сармагчингийн таягт шигшүүргэ Англиас Австрали, цаашлаад Шинэ Зеланд болон бусад улсад тархжээ. 
 
Хойд Америкийн Ньюфа́ундлендад (Newfoundland) Үзээрийн саваа (Ugly stick) хэмээн нэрлэдэг. 
Сармагчингийн таягт шигшүүргэ (2)
Сармагчингийн таягт шигшүүргэ (Monkey Stick percussion instrument)
Сармагчингийн таягт шигшүүргэ