С
Саржуу харцгай

 

Саржуу харцгай. Латинаар: Butastur indicus (Gmelin, 1788) нь Харцгайнхан овгийн махчин шувуу юм. Тэд Ази, Оросын зүүн хэсэг, Монгол, Хятадын хойд хэсэг, Солонгос, Япон зэрэг улсын нутагт амьдрах бөгөөд зүүн өмнөд Азид өвөлждөг.

 

Биеийн урт 41-46 см,далавчаа дэлгэхэд 105-115 см. Тэд гүрвэл, могой, мэлхий, томхон шавьж болон жижиг хөхтөн амьтдаар хооллоно.

 

 

Нас бие гүйцсэн нь саарал толгой, цээж, хүзүүтэй, хоолой нь цагаан, хар сахалтай байна. Мөн нуруу, далавчны ар нь бор, гэдэс хэвлий, далавчны өвөр хэсэг нь бор судлуудтай цагаан юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Саржуу харцгай
Саржуу харцгай
Butastur indicus