Саранги (2)

 

Энэтхэг хөгжмийн зэмсэг

 

Саранги (Sarangi) буюу Суранги (Surangi) нь Энэтхэгийн Хиндийн уламжлалт болон Энэтхэгийн сонгодог дуу хөгжимд хамаарах Тата-вадья ангилалд багтах нумт чавхдаст хөгжмийн зэмсэг (Хиндигээр: सारंगी, Урдугаар: سارنگی‎) . Уг хөгжим хойд Энэтхэг, Пакистан, Балба, Афганистанд тархжээ. 

 

 

Эртний Саранги (Antique Sarangi)

 

 

Царыг бүхэл модноос ухан гаргаж авах бөгөөд хүзүү нь пагдгар, 3-4 чавхдастай, кварт, квинт хөгтэй, дуугаралтын цар хүрээ нь бараг хоёр октав. Саранги нь дуу, дуу бүжгийн ая болон гоцлол тоглох боломжтой. 

 

 

Саранги (2)
Саранги
Саранги
Саранги
Сарангийн арын чимэглэл
Саранги хуурч