С
Сапэх товшуур (2)

 

Сапэх (Sapeh) буюу Сампэт (Sampet), Сампэх (Sampeh), Сапэ (Sape) товшуур нь Борнео аралын Саравак, Малайз, Калимантан, Бруней, Индонезийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм.

 

 

Сапэ товшуурын дуугаралтын цар хүрээ нь гурван наймц. Уг товшуурыг ардын дуу хөгжим, бүжигт ашиглана.

 

 

Малайзын дөрвөн чавхдаст Сапэ Саравак товшуур (Sape Sarawak). Их биеийг цул модноос ухаж үйлдэх бөгөөд ойролцоогоор нэг метр урттай байдаг. Сапэ товшуур анхлан төв азийн нүүдэлчдийн товшууртай адил хэлбэр, хоёр чавхдастай байсан бол аажмаар өөрийн өвөрмөц хэв загвар, гурваас таван чавхдастай болжээ.

Сапэх товшуур (2)
Сапэ (Sape) товшуур
Гурван чавхдаст Сапэх товшуур