Сао бишгүүр (2)

 

Вьетнам үндэстний хөгжмийн зэмсэг

 

Сао бишгүүр (Sáo Flute) нь Вьетнамын уламжлалт үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Уг бишгүүрийг өөрөөр Сао Трук (Sáo Trúc Flute), Сов Троок (Sow Trook) хэмээн нэрлэдэг.

 

Сао бишгүүр ардын дуу хөгжимд болон гоцлол тоглох, Вьетнамын уламжлалт Чео (Chèo) дуурь, Ван (Van) найрал дуу, Хааны ордны цөөхүүл (Royal Small Orchestra) хөгжмийн бүрэлдэхүүнд багтдаг.

 

 

Сао бишгүүрийг 40-55 см урттай, 1,5-2 см голчтой хулсаар үйлдэх бөгөөд тоглох зургаа болон арван нүхтэй байдаг. 1970-аад оны сүүлээр Динх Тхин (Đinh Thìn) болон Нго Нам (Ngo Nam) нар тоглох зургаан нүхтэй байсан Сао бишгүүрийг арван нүхтэй болгосноор дуугаралтын цар хүрээг нь нэмэгдүүлсэн ажээ. 

 

 
Сао бишгүүр (2)
Сао бишгүүр (Sáo Flute)
Сао бишгүүр (Sáo Flute)