С
Сантур ёочин (2)

 

Сантур (Santur) буюу Сантоур (Santour), Сантоор (Santoor) ёочин, Иранаар: سنتور , Азараар: Səntur- Сантур, Армянаар: Սանթուր- Сантур) нь Эртний Грекийн чавхдаст хөгжмийн зэмсэг.  Сантур гэдэг нэр нь "Зуун чавхдаст" гэсэн утгатай үг ажээ. 

 

Сантур нь Ойрхи дорнод, Грек, Түрэг, Азербайжан, Армян, Гүрж, Энэтхэг, Иран, Ирак болон Дорно дахины улс орнуудад тархжээ.

 

 

 

Ширван шахын ордонд тоглогдож байсан Сантур. Баку, Азербайжан. Баку. XV зуун 

 

Сантур нь Ираны сонгодог хөгжим болон уламжлалт дуу хөгжимд өргөн ашиглагддаг бөгөөд уг хөгжим эртний Вавилончуудаас эхтэй, Еврейн хаан зөнч Давид буй болгосон гэсэн домог байдаг хэдий ч орчин цагийн хувилбарыг нь м.э.ө Х зуунд амьдарч байсан нэрт эрдэмтэн  Аль-Фараби буй болгосон ажээ. 

 

 

Энэтхэг Сантоор (Santoor) ёочин

 

Сантур ёочин нь самарын модоор хийсэн трапец хэлбэрийн цартай 96 металл чавхдастай өндөр нь 69 мм, Өргөн нь 315 мм хэмжээтэй байдаг.

 

Сантур ёочинг өөрөөр
 
  • Австри, Герман, Швейцари – Хакбрэт (Hackbrett)
  • Белорусь, Украин – Цымбалы (tsymbaly)
  • Бельги, Нидерланд – Хаккэборд (Hakkebord)
  • Португали, Бразил – Салтэрио (Saltério)
  • Камбож, Лаос, Тайланд – Кхим (Khim)
  • Хятад – Янчин (扬琴 - Yángqín)
  • Хорват – Цимбал буюу Цимбалэ (Cimbal / Cimbale)
  • Чех – Цимбал (Cimbál)
  • Дани – Хаккэбрат (Hakkebræt)
  • Франц – Тумпанон (Тympanon)
  • Грек – Сантоури (Santouri)
  • Унгар – Цимбалом (Cimbalom)
  • Энэтхэг – Сантоор (Santoor)
  • Иран, Ирак, Турк – Сантур (Santur)
  • Ирланд – Тиомпан (Tiompan)
  • Итали – Салтэрио (Salterio)
  • Солонгос – Янггеум (양금 - Yanggeum)
  • Латви – Цимбала (Cymbala). Цимболэ (Cimbole)
  • Литва – Цимбалай (Cimbalai), Цимболай (Cimbolai)
  • Монгол - Ёочин (joochin)
  • Норвеги - Хаккэбрэт (Hakkebrett)
  • Польш – Цимбали (Cymbały)
  • Румын – Тамбал (Tambal)
  • Орос – Цимбалы (Tsimbaly), Дульцимер (Dultsimer)
  • Серби – Цимбал (Tsimbal)
  • Словак –  Цимбал (Cimbal)
  • Словяни – Цимбалэ (Cimbale), Опрэкэлж (Oprekelj)
  • Испани буюу Испани хэлт улсууд – Салтэрио (Salterio), Дулцемэлэ (Dulcémele)
  • Швед – Хакбрадэ (Hackbräde), Хаммархарпа (Hammarharpa)
  • Их Британи, АНУ – Алхан Дульцимер (Hammered dulcimer)
  • Узбек – Чанг (Chang)
  • Вьетнам – 36 чавхдаст Дан там тхап лун (đàn tam thập lục)
  • Дорнод Европын Герман хэлт Жүүдүүд буюу Идиш (Yiddish) – Цимбл (Tsimbl)

 

Сантур ёочин (2)
Сакбут (Assyrian Babylonian Sackbut) ёочин. Эртний Вавилон (м.э.ө 1600 – 911 он) Шинэ Ассирийн (м.э.ө 911 – 612 он)
Гүн ухаантан, математикч, хөгжмийн онолч, эрдэмтэн Аль-Фараби (Al-Farabi)(872-950/951 он)
Исфахан Сафавид мужын Hasht-Behesht ордоны Перс уран зурагт Сантур ёочин тоглож буй бүсгүйг дүрсэлжээ. 1669 он