С
Санжмятав Ядамсүрэнгийн
Санжмятав Ядамсүрэнгийн

 

Ядамсүрэнгийн Санжмятав 1963 оны 7 сарын 28 нд Улаанбаатар хотод мэндэлсэн. Ам бүл 5. 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль мал зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Орос, Англи хэлтэй. 

 

  • 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын дарга
  • 1989-1991 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч
  • 1991-1993 онд Монголын залуучуудын холбооны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, *Интер-М* нэгдлийн захирал
  • 1993-1997 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Залуу удирдагч сангийн ерөнхийлөгч
  • 1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
  • 1998-1999 онд Ардчилсан намын Санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга
  • 1999 оноос Монголын Үндэсний Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга
  • 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга
  • 2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга
  • 2003 оноос Алтангадас ассоциацийн захирал
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2007-2008 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд

 

Санжмятав Ядамсүрэнгийн
Ядамсүрэнгийн Санжмятав