С
Сандагдорж Лувсандоржийн
Сандагдорж Лувсандоржийн

 

Очирт Боржигон овогт Лувсандоржийн Сандагдорж. Хөл бөмбөгийн спортын мастер, Улсын шүүгч, Хөл бөмбөг, хоккейн нэрт дасгалжуулагч. Монголын орчин цагийн хөл бөмбөгийн амьд түүх, Спортын түүхэнд Алдарын "шар Сандаг" хэмээн алдаршсан Л.Сандагдорж нь Булган аймгийн Могод сумын уугуул 1964 оны өвөл 12 сарын сүүлээр Улаанбаатар хотод мэндэлжээ.  1947-1957 онд нийслэлийн 7-р бага сургууль, 10 жилийн 3-р дунд сургуулийг төгсөж МУИС-ын физикийн ангид элсэн орсон хэдий ч орхиж 1956 оны 11 сарын 17нд Биеийн тамир спортын улсын хорооны шийдвэрээр Хөл бөмбөгийн улсын шигшээ багийн гишүүн болжээ.

 

 

а. Л.Сандагдорж 1955 онд "Соёл" нийгэмлэгийн шигшээ багт тоглож алтан медаль хүртэв (баруун гараас 5 дахь нь), б. Л.Сандагдорж "Алдар" нийгэмлэгт дасгалжуулагч багш баг нь 1970 оны улсын аварга баг болов

 

1956 -1959 оны 4 сарын 1 хүртэл улсын шигшээ багт тоглож,   МАХН-ын ТХ, СНЗөвлөлийн шийдвэрээр Батлан хамгаалах яамны "Алдар" спорт нийгэмлэгт 10 нөхдийн хамт хөл бөмбөгийн тамирчин болжээ. 1946 оноос хөл бөмгийн улсын аварга (1946-1954 он дуустал спартикиад нэртэй байсан) шалгаруулах тэмцээн зохиогджээ. 1946-1950 оныг дуустал "Хилчин" нийгэмлэгийн "Хар" Жадамба ахлагчтай баг тасралтгүй улсын аварга болж байжээ.

 

Л.Сандагдорж 1945 оны намар Нисэхийн дэнж дээр "хаалга гаргах тэмцээн" буюу тэндхийн засварчин хоёр Орос цэрэг хөл бөмбөг тоглодог байсаныг харж хөл бөмбөгтэй анх танилцжээ. Тэрээр 1952 онд "Соёл" нийгэмлэгийн 2 дугаар багийн тамирчин болж гараагаа эхэлжээ. 1955 онд хөл бөмбөгийн анхны медальтай улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдоход Л.Сандагдорж А.Болд (шувуу судлаач, академич) ахлагчтай "Соёл" нийгэмлэгийн багт тоглож анхныхаа алтан медаль хүртжээ.

 

 

"Алдар" нийгэмлэгийн дасгалжуулагч багш ахлах дэслэгч Л.Сандагдорж: а. 1974 оны хөлбөмбөгийн улсын аварга баг. б. 1976 оны хөлбөмбөгийн улсын аварга баг

 

  • 1954 оны 9-р спартикиадын мөнгөн медаль "Соёл" нийгэмлэг (2-р баг)
  • 1955 оны улсын аваргын алтан медаль "Соёл" нийгэмлэг 
  • 1959 онд Монголын оюутан залуучуудын анхдугаар их наадамд "Алдар" нийгэмлэгээс оролцож алтан медаль 
  • 1961, 1963 оны 1,2 дугаар спартикиадад "Алдар" нийгэмлэгээс орж алтан медаль
  • 1964, 1966 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
  • 1968 онд хүрэл медаль, 1968 онд "Алдар" нийгэмлэгийн хөл бөмбөгийн дасгалжуулагч болсон
  • 1970, 1974, 1976,1980 онд "Алдар" нийгэмлэгийн хөл бөмбөгийн багийг дасгалжуулж улсын аварга баг болгосон
  • 1995 оны залуучуудын улсын аварга баг Спорт сургалтын төвийн баг дасгалжуулсан
  • 1997 он Монголын хөл бөмбөгийн лигийн аварга баг. "Дэлгэр" багийн дасгалжуулагч
  • 1998 он Монголын хөл бөмбөгийн лигийн мөнгөн медаль " Дэлгэр" багийн дасгалжуулагч
  • 2000 он. Ахмад хөл бөмбөгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алтан медальт багийн дасагжуулагч, тоглогч 

 

1954, 1955, 1956 онуудад "Соёл" нийгэмлэгийн бөмбөгтэй Хоккейн багт тоглож Улаанбаатар аварга болов. 1963 оноос шайбтай хоккей тоглох болж 1970 оноос "Залуу үе" сэтгүүлийн нэрэмжит тэмцээн (хожим улсын аварга шалгаруулах тамцээн болсон) тэмцээнд зохиогдох болов.

 

 

1999 онд БНСУ-ын Конбон хотод зохион байгуулагдсан Ази тивийн өвлийн өвлийн IV наадамд Г.Баатархүү (ерөнхий дасгалжуулагч), Л.Сандагдорж (дасгалжуулагч) нар Монголын хоккейн багийг дасгалжуулжээ.

 

  • 1970,1971,1972,1973 оны хоккейны улсын аварга болов. Энэ үед Л.Сандагдорж дасгалжуулагч, багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэн тоглож байжээ
  • 1974-1989 онд хүртэл мөнгөн медаль (1980 онд хүрэл медаль) баг нь хүртжээ.

 

1987 онд гавъяаны амралтанд гарч 1989-1995 онд Монголын ҮОХ, БТСЗөвлөл, Залуучууд Спортын хорооны Хүүхдийн хөл бөмбөгийн бэлтгэл ангийн багшаар ажиллав. 

1975-1980 онд УБДС-ийн Биеийн тамирын факультетийг ичнээгээр төгс биеийн тамирын багш мэргэжил эзэмшжээ.

 

Бүтээл: Д.Ганбат, Л.Сандагдорж "Монголын хөл бөмбөгийн түүхэн замнал" 2009 он

    

Сандагдорж Лувсандоржийн
"Алдар" нийгэмлэгийн хөл бөмбөг, хоккейны дасгалжуулагч багш Л.Сандагдорж
Л.Сандагдорж, Алдар нийгэмлэгийн орлогч дарга, Спортын гавъяат багш, дэд хурандаа Б.Даш нар
Өвөр эгнээ Дасгалжуулагч багш Л.Сандагдорж, хоккейчин Чойжил, арын эгнээ зүүнээс: хөл бөмбөг, хоккейчин Н.Ванчинжав, Б.Болд
Монголын хөл бөмбөгийн амьд түүх Л.Сандагдорж
Дунд сургуулийн нэг анги, "Алдар" нийгэмлэгийн нэг багийн хоёр төвийн хамгаалагч Ц.Сагар, дасгалжуулагч Л.Сандагдорж