С
Самбука ятга (2)

 

 

Самбука (Грекээр: σαμβύκη, Латинаар: sambuca) буюу Самбукина (σαμβυκίστρια - Sambucina harp) ятга нь Эртний Грекийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим нь Ойрхи Дорнодоос Грект нэвтэрсэн гурвалжин хэлбэрийн арфа ятга юм.

 

Ихэнхи судлаачидын үзэж байгаагаар уг ятга анхлан дөрвөн чавхдастай байсан бөгөөд Грекийн гүн ухаантан, хөгжмийн онолч Аристид Квинтилиан (Aristides Quintilianus) III зууны сүүл, IV зууны эхээр бичсэн Хөгжмийн тухай тэмдэглэл гурван боть номондоо уг ятга эмэгтэйчүүдэд зориулагдсан хөгжим хэмээн үзсэн байдаг.  

 

 

Уг ятгаар тоглогчийг самбукистра (Грекээр:. σαμβυκίστρια) хэмээн нэрлэдэг байв. Эртний Грек, Ромын хөгжим судлаачид уг ятгыг Тригона буюу гурвалжин арфа ятгын төрөлд хамааруулдаг байжээ.

Самбука ятга (2)
Египетийн Самбука ятга (Egyptian sambuca trigon harp)
Самбука ятга
Самбука ятга