Сальтазавр

 

 

Сальтазавр. Латинаар: Saltasaurus loricatus Bonaparte & Powell, 1980 нь Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 80 сая жилийн тэртээд өнөөгийн Хойд Америкт амьдарч байсан Гүрвэл аарцагт зауропод үлэг гүрвэл юм. Тэрээр ойролцоогоор 7 метр өндөр, 12 метр урттай, 8 тонн жинтэй байжээ. Тэрээр титанозавридын хамгийн багад тооцогдох бөгөөд түүнийг 1980 онд Аргентинаас олж илрүүлжээ.

 

Сүүлийн үеийн судалгаагаар Сальтазавр нь Saltasauridae-ийн бүлийн үлэг гүрвэл болох нь тогтооджээ.

 

Аргентины энэ үлэг гүрвэлийг завроподын анхдагч үлэг гүрвэлүүдийн нэг хэмээн үздэг бөгөөд түүний арьс гадуураа толбо хэлбэрийн буюу тавагны хэмжээтэй   дугуй арьсан хавтангуудаар өвч хучигдсан хуягтай байжээ.

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Сальтазавр
Сальтазавр
Сальтазаврыг хүний хэмжээтэй харьцуулсан нь
Saltasaurus