С
Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмж (2)
Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмж (2)

 

Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмжийг (Wind Machine / Aeoliphone) симфони найрал хөгжим болон театрын бүтээлд салхины дуу чимээг зохиомлоор үүсгэхэд ашигладаг. Хүрдийг эргүүлэхэд гадаргуу дээрхи, даавуу, цаас, бусад материалтай үрэлт үүсч салхи салхилах, шуурга шуурч буй мэт дуу авиа гаргадаг.

 

Уг төхөөрөмжийг Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россини “Севилийн үсчин”, Рихард Штраус "Дон Кихот", Рихард Вагнер "Нисдэг Голланд" Жакомо Пуччини "Өрнөдийн бүсгүй" дуурьдаа ашигласан байдаг. Мөн Ринго Старр (Ringo Starr) Beatles хамтлагийн "Want You" дуундаа ашиглажээ. 

 

Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмж (2)
Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмж (Wind machine). 1900 он
Орчин цагийн Салхины дуу чимээ үүсгэгч төхөөрөмж (Modern wind machine)