С
Саламури бишгүүр (2)
Саламури бишгүүр (2)

 

Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

 

Саламури (Salamuri) бишгүүр дорнод Гүржийн Картли, Кахети, Месхети, Тушети, Пшави болон баруун Гүржид түгэн тархжээ. 1938 онд Дорнод Гүржийн Мцхете цайз хотын Самтавро сүмийн хойд хэсгийн хоньчин хүүгийн булшнаас 3 нүхтэй хэлгүй энгийн Саламури бишгүүр олджээ.  Уг бишгүүрийн урт нь 19,9 см, толгойн хэсэг буюу үлээх хэсэг нь 1,1 см, ёроол хэсэг нь 1,8 см байжээ. 

 

 

Саламури бишгүүр нь хэлтэй болон хэлгүй гэсэн үндсэн хоёр төрөл байна. Эдгээр Саламури нь хийц болон материал, дуугаралтаараа өөр өөр байдаг. Хэлгүй Саламури бишгүүр нь ойролцоогоор 380-400 мм урттай, 7-9 нүхтэй, хуруугаар дарах нүхнүүд хоорондоо ойролцоогоор 3см байрладаг.  Зарим хэлгүй Саламури бишгүүрийн үлээх нүхийн эсрэг талд нэмэлт нүх гаргаж өгсөн байдаг. Хэлгүй Саламури нь диатон хөгтэй бөгөөд нэг актавын цар хүрээнд дуугарна. Дуугаралтын царыг нэмэхийн тулд үлээлтийн хүчийг нэмдэг. 

 

 

Саламури хийх арга

 

Хэлтэй Саламури нь 230-260 мм урттай, 5 буюу 7-9 нүхтэй байна. Хэл нь 12-15 мм урттай байна. Хэлтэй Саламуриг абрикосын мод болон Кавказ далдуу мод, хулс, Грек самарын модоор хийнэ. Хэдийгээр хэлгүй Саламуригаас хэмжээгээр бага ч гэсэн дуугаралт, тоглолтын арга техник нь баялаг. Хэлгүй болон хэлтэй Саламуриг зөвхөн эрчүүд тоглоно. Хэлгүй Саламури нь малчидын гол хөгжмийн зэмсэг бөгөөд голлон малчидын дуу хуур, бүжгийн аялгууг тоглодог.

 

Хэлтэй Саламури бишгүүр нилээд хожим үүссэн бөгөөд өнчин хүүгийн шарил дээр нялх хулс ургаж салхинд аялгуу гаргаж байсныг анзаарч Саламури бишгүүр буй болсон гэсэн домогтой ажээ. 

 

 

Унисон буюу Саламури хоромсон бишгүүрээр тоглох байдал

 

Саламури галд шатсан ч дуу нь мууддаггүй. Саламуриг тэнгэрлэг хөгжим бурхан Гүржд уг хөгжмийг илгээсэн хэмээн үздэг. Тийм ч учраас уй гашуугаа тайлахад "Сачиро" буюу гунигийн аялгуу, хурим найр цэнгэлд "Салхино" буюу баяр баясгалантай аялгууг эгшиглүүлэн тоглодог байна. 

 

Хэлгүй Саламури буюу ардын Саламури нь "Бугын урам"-тай төстэй дуугарна.  Унисон буюу хос дуугаралттай Саламуриг нэг хоёрдугаар хоолой салгаж хоёр өөр хөгтэйгээр үйлдэнэ. Саламури нь Гүржийн цоглог, хэмнэлт бүжгийн аялгууг тоглох төдийгүй зөөлөн уянгалаг аялгууг тоглоход зохицсон Ибери Саламури хүртэл байх ажээ.  

 

5 нүхтэй хэлгүй Саламури-г a1-h1-cis2-d2-e2-f2, Зургаан нүхтэй хэлгүй Саламуриг e1-fis1-g1-a1-h1-c2-d2 хөгөөр тус тус хөглөдөг байна.

 

Долоон нүхтэй хэлтэй Саламуриг h-c1-d1-e1-f1-g1-a1-h1-ээр хөглөх бөгөөд хүчлэн үлээснээр c2-fis2-g2-a2-h2-c3-d3 нотуудыг дуугаргах боломжтой.

 

Зургаан нүхтэй  Саламури бишгүүрийг e1-fis1-g1-a1-h1-c2-d2-оор хөглөх бөгөөд хүчлэн үлээснээр e2-fis2-g2-a2-h2-c3-d3 нотнуудыг дуугаргах боломжтой.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Гүрж үндэстний хөгжмийн зэмсэг

Саламури бишгүүр (2)
м.э.ө XII - XI зууны үеийн Хун шувууны ясаар үйлдсэн хэл шуусгүй Саламури бишгүүр
Саламури хоромсон бишгүүр