Саксофон (2)

 

Саксофон (Saxophone)(Sax — зохиогчийн овог, Грекээр:. φωνή нь "авиа, дуу" гэсэн утгатай үгийн нийлэмж буюу Францаар: saxophone, Италиар: sassofono, Германаар: Saxophon) нь 1842 онд Бельгийн хөгжим урлаач Адольф Саксын зохион бүтээсэн модон үлээвэр хөгжмийн зэмсэг.

 

Саксофоны бүтэц

 

 

Тэрбээр уг хөгжмийн зохиогчийн эрхийг дөрвөн жилийн дараа авчээ. XIX зууны дунд үеэс саксофоныг үлээвэр хөгжмийн чуулгад хэрэглэх болжээ.

 

 

а. Сопрано Саксофон (Soprano Saxophone), б. Баритон Саксофон (Baritone Saxophone) в. Аргил саксофон (Bass Saxophone)

 

Харин симфони найрал хөгжимд тун ховор, хөгжмийн чуулгад гоцлол тоглох нь их байжээ.  Харин Саксофон нь эгшиглэнтэй, дуурсалт тембртэй, хурц дүрслэл, тоглолтын уран нарийн арга техник агуулж байсан тул Джаз болон эстрад хөгжмийн хамгийн гол зэмсэг болж байв.

 

 

Адольф Саксын баримал 

 

Саксфоны 14 төрөл зүйл зохион бүтээгдсэнээс өдгөө доорхи долоон төрлийг л ашиглаж байна. Үүнд:

 

Саксофоны төрлүүд Хөг  
Сопран Саксофон Es (ми-бемоль) Бага терцээс дээш
Сопран Саксофон B (си-бемоль) Их секундээс доош
Альт Саксофон Es (ми-бемоль) Их секстаас доош
Тенор Саксофон B (си-бемоль) Их нонагаас доош
Баритон Саксофон Es (ми-бемоль) Их терцдецимаас доош
Аргил Саксофон B (си-бемоль) Их секундээс хоёр октавын доор
Контрабас Саксофон Es (ми-бемоль) Их секстагаас хоёр октавын доор
 

 

 

 

1. АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтон Тенор саксофоныг (Tenor Saxophone) чадварлаг тоглодог нэгэн. 2. Алдарт "Симсоныхон" цуврал хүүхэлдэйн киноны Лиза Симсон, 3. Адольф Саксын  1877 онд Парист бүтээсэн Аргил Саксофон (Bass saxophone in B-flat by Adolphe Sax)

 

Саксофон (2)
Саксофон
Адольф (Антуан Жозеф) Сакс (Францаар:. Antoine-Joseph (Adolphe) Sax (1814 -1894)
Альт Саксофон (Alto Saxophone)
Тенор Саксофон (Tenor Saxophone)
Контрабас Саксофон (Contra bass Saxophone)
Субконтрабас Саксофон (Subcontrabass saxophone)
Адольф Саксын (Antoine-Joseph Sax)Соприлло саксофон (Soprillo Saxophone)