С
Сайханбилэг Чимэдийн
Сайханбилэг Чимэдийн

 

Чимэдийн Сайханбилэг нь 1969 оны 2 сарын 17 нд Дорнод аймгийн Баянтүмэнд суманд мэндэлжээ. Эхнэр 3 хүүхэдтэй. Ч.Сайханбилэг нь 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль Түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургууль тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр. Англи, Орос хэлтэй.

 

  • 1991 онд Монголын залуучуудын холбоонд ажилтан
  • 1992-1997 онд Монголын залуучуудын холбоонд Нарийн бичгийн дарга\
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1997-2002 онд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд
  • 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал
  • 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга
  • 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • 2008 оноос Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
Сайханбилэг Чимэдийн
Чимэдийн Сайханбилэг