С
Сайн номун хийд

 

“Сайн Номуун” хийд нь 1990 онд анх “Дашчойнхорлин” буюу “Өлзийт Номын Хүрдэн” хийд нэртэйгээр Налайх дүүргийн сүсэгтний холбооны дэргэд тус холбооны тэргүүн Ж.Цэвээндорж агсаны санаачлага дэмжлэгтэйгээр байгуулагжээ. Тухайн үед шавилан сууж байсан гавьж Гомбосүрэн, Наваанлувсан, Дансран, Даниа, Дашдондог, Лувсандамба нарын бүрэлдэхүүнтэйгээр бурханы шашны хурал номоо эхлүүлж байжээ.

 

1992 онд Сайнбуянгийн Нэргүйг “Дашчойнхорлин” хийдийн тэргүүн ламаар сонгожээ. Улмаар С.Нэргүй хамба “Дашчойнхорлин” хийдийг нүүлгэн одоогийн хийд байгаа сэрүүн дэнж дээр нүүлгэж хийдийн нэрийг “Сайн Номун” хийд болгон өөрчилж шинээр дугана сүм барих, шашны сургалттай дунд сургууль байгуулах ажлыг эхэлсэн байна. Уг хийд уламжлалт шашны зан үйл, ёс жаягийг таниулах үүднээс “Буян Номын Хүрдэн” нийгэмлэг, сэтгэлийн ариуслаар хүмүүнийг гэгээрэлд хөтлөх "Шри шри" бясалгалын төв, Урлахуй ухааныг дэмжих зорилгоор “Урлахуй - Уран Зураг” сургалтын төв, олон нийтэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах “Нийгмийн Халамж - Хамтын Ажиллагаа” Олон Улсын Сан компаниудтай нягт хамтран ажиллажээ. 

 

 

2006 оноос хийдийн өргөтгөл бүтээн байгуулалтын ажил эхэлж энэ ажилд УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр болон “Оюуны Ундраа Групп” ын нийт 4,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цогц 9 суврага бүхий сүм, шашны сургуулийн цогцолбор 2011 оны намар бүрэн ашиглалтанд оржээ.

Сайн номун хийд
Сайн номун хийд
"Сайн Номун" хийдийн хамба доктор С.Нэргүй