С
Савиных Виктор Петрович
Савиных Виктор Петрович

 

Виктор Петрович Савиных нь Зөвлөлтийн сансрын нисэгч юм. Тэрээр Киров мужийн Березкиный тосгонд 1940 оны 3 сарын 7-нд төржээ. Савиных 1978 оны 12 сарын 1-нд сансрын нисэгчээр сонгогдож, 1989 оны 2 сарын 9-нийг хүртэл сансрын нислэгт оролцож байв. Тэрээр гэрлэсэн, нэг хүүхэдтэй. Савиных Союз Т-4, Союз Т-13, Союз ТМ-5 нислэгүүдэд нислэгийн инженерээр ажилласан юм. Тэрээр сансарт 252 өдөр 17 цаг 38 минутыг өнгөрөөжээ. Савиных Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор хоёр удаа шагнагдсан (1981 оны 5 сарын 26, 1985 оны 12 сарын 20). Мөн БНМАУ-ын баатар цолоор шагнаджээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Жанибеков Владимир Александрович

Савиных Виктор Петрович
Сансрын нисгэгч Виктор Петрович Савиных