Саарал хулд

 

Саарал хулд Circus cyaneus (Карл Линней, 1766)  урьд Цагаан элэгт гэж байсан, нь өдрийн махчин шувуу юм. Тэд дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, Канад, АНУ-н хойд, Евразийн хойд талаар нутаглана. Өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэнэ. Евразийн шувууд нь Азийн өмнөд хэсэгт, Америкийнх нь АНУ-н өмнөд ба Мексик зэрэгт өвөлждөг. Харин харьцангуй зөөлөн уур амьсгалтай бүсийн, тухайлбал Франц, Англи зэргийн шувууд суурин байна.

 

Саарал хулд нь 45–55 см урт, далавчаа дэлгэхэд 97–118 см юм. Эрэгчин, эмэгчин өнгө зүс, биеийн хэмжээгээр ялгаатай. Эрэгчин нь дундажаар 350 гр, эмэгчин хулд 530 гр байдаг. Circus cyaneus  cyaneus (Линней, 1766), дэд зүйл нь Европ, Азид нутаглах бөгөөд нуруун хэсэг нь саарал өнгө зонхилсон, өвөр хэсэг нь цагаан зүстэй байна. Далавчны үзүүр хэсэгт хар өдтэй. Эмэгчин, залуу шувууд нь бор нуруу, сүүлний дээд хэсгийн өд нь цагаан юм. Өвөр хэсэг нь бор шаргал өнгөтэй бөгөөд бор судлуудтай. 

 

 

а.Цайвар ногоон үржлийн зун, б. Хар ногоон үржлийн суурин, в.Цэнхэр өвөлждөг газар 

 

Circus cyaneus  hudsonius (Линней, 1766), нь Хойд Америкт нутаглана. Эрэгчин нь Circus cyaneus cyaneus-с илүү хар саарал ба эмэгчин нь мөн илүү бараандуу зүстэй юм.

 

Саарал хулд нь дундаж хэмжээний махчин шувуу бөгөөд цөөрөм, намгархаг газар болон тариалангийн талбайн ойролцоо амьдарч, газарт үүрээ засдаг. Голдуу 4-6 цагаавтар өндөг гарган эмэгчин нь дарна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

Саарал хулд
Саарал хулд
Circus cyaneus