С
Саарал толгойт загасч бүргэд
Саарал толгойт загасч бүргэд

 

Саарал толгойт загасч бүргэд Латинаар:Ichthyophaga ichthyaetus((Horsfield,1821) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь өмнөд Ази, Энэтхэг,Шри-Ланк, Филиппинз нутаглана. Тэд усны дэргэдэх ой модонд үүрлэн 2-4 өндөг гаргана.

Саарал толгойт загасч бүргэд нь 70-75см урт, нас бие гүйцсэн үедээ далавч нуруу нь хар бор, толгой нь саарал, цээж нь улаавтар бор өнгөтэй байдаг. Харин хэвлийн доод хэсэг болон сүүл нь цагаан өнгөтэй.

Эр, эм нь адил зүстэй ч нас бие гүйцээгүй залуу нь арай өөр юм. Тэд нуур цөөрөм, томхон гол мөрнөс загас ангуучлан хооллодог.

Саарал толгойт загасч бүргэд
Ichthyophaga ichthyaetus