Руд (2)

 

Азербайжан үндэстний хөгжмийн зэмсэг

 

Руд (Персээр: رود‎ - чавхдас) нь Перс гаралтай чавхдаст хөгжмийн зэмсэг. Уг хөгжим Персээс  Азербайжанд нэвтэрч XVI-XVII зуунд тоглогдож байжээ. Руд хөгжмийн царыг анхлан хулууны хальсаар үйлддэг байгаад хожим модон цартай, царын талыг нь нарсаар, талыг нь загасны арьсаар  бүрэх болсон байна. Чавхдасыг нь малын өлөн, торгоор үйлдэнэ.

 

Анх гарын хуруугаар тоглож байгаад хожим зөөлөн цохиураар тоглох болжээ. Царыг Яламын болон Гүйлс модоор, хүзүүг нь самарын болон лийрийн модоор үйлдэнэ. Хүзүүнд 12 лад суулгана.

 

Рудын урт нь 860 мм, царын урт 495 мм, хүзүүний урт 285 мм, өргөн нь 335 мм, өндөр нь 170 мм. Дуугаралтын цар хүрээ нь ми-гээс их наймцын до мөн хоёрдугаар наймцын си

Руд (2)
Руд