Ругопс

 

Ругопс. Латинаар: Rugops (Pol Sereno, Uilson, Konrad, 2004). Rugops нь латинаар "үрчлээт нүүр" гэсэн утгатай. Уг гүрвэл хожуу цэрдийн галавын үе буюу 97-92 сая жилийн тэртээд хойд Африкт амьдарч байжээ.

 

Уг зүйлийг Африкийн Нигерээс илрүүлсэн бөгөөд .анх Пол Серено, Уилсон Конрад нар 2004 онд нэр өгч, тодорхойлон бичжээ. Ругопс нь 9 метр урт, 2,5 метр өндөр, 1,5 тонн жинтэй байжээ.

 

Уг гүрвэл зовлого, улайгаар хооллолдог байсан бөгөөд гавлын яс богино, толгой нь хуяглагдсан арьсаар бүрхэгдсэн жижиг шүдтэй байжээ. Тэрээр бусад абелизаврын адил өчүүхэн жижиг урд мөчтэй байжээ.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Ругопс
Ругопс
Ругопсын толгой