Р
Руан Бийвлиг товшуур (2)
Руан Бийвлиг товшуур (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Руан (阮 - Ruǎn) нь Хятадын чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Дугуй цартай, торгоор үйлдсэн дөрвөн чавхдастай уг хөгжмийг өөрөөр Хятад Мандолин (Chinese Mandolin), харин Монголчууд Бийбилэг (Biibileg) буюу Бийвлиг товшуур (Biivlig tovshuur) хэмээн нэрлэдэг. ХХ зуунаас Руан бийвлиг товшуур ган чавхдастай болжээ.  Орчин цагийн Руан бийвлиг товшуур зааны яс болон металлаар үйлдсэн 24 ладтай болжээ. Тайваньд уг хөгжмийг Руан чин  (阮 琴 - ruǎnqín) хэмээн нэрлэдэг.

 

 

Руан бийвлийг товшуурыг дуугаралтын цар хүрээ болон овор хэмжээгээр нь дараах байдлаар ангилдаг. Үүнд: 1. Сопрано Руан (Soprano Ruǎn) буюу Гао юн руан (高音阮 - Gāoyīn ruǎn). Хөг: (G3-D4-G4-D5), 2. Альт Руан (Alto Ruǎn) буюу Бага гарын Шиао Руан (小阮 - Xiǎo ruǎn), Хөг: (D3-A3-D4-A4), 3. Тенор Руан (Tenor Ruǎn) буюу Дунд гарын Жун Руан (中阮 - Zhōng ruǎn). Хөг: (G2-D3-G3-D4), 4. Аргил Руан (Bass Ruǎn) буюу Их гарын Да Руан (大阮 - Dà ruǎn). Хөг: (D2-A2-D3-A3), 5. Контрабас Руан (Contrabass Ruǎn) буюу Ди юн Руан (低音阮 - Dīyīn ruǎn). Хөг: (G1-D2-G2-D3)
Руан Бийвлиг товшуур (2)
Руан (Ruǎn) буюу Бийвлиг товшуур
Руан Бийвлиг товшуурч