Р
Рояль буюу Хаан төгөлдөр хуур (2)
Рояль буюу Хаан төгөлдөр хуур (2)

 

Рояль (Францаар: Royal) буюу Хаан төгөлдөр (Grand piano) хуур хэмээн нэрлэх бөгөөд рояль нь 88, жижиг төгөлдөр хуур буюу хананы төгөлдөр хуур пианино нь 85 даруултай байдаг. Төгөлдөр хуурын даруул нь цагаан хар 2 янз байх бөгөөд нэг октавт 7 цагаан 5 хар нийт 12 даруул байна.Төгөлдөр хуур нь субконтр, контр, их октав, 1,2,3,4,тавдугаар октавтай. 

 

 

Төгөлдөр хуур 2 гишгүүртэй бөгөөд баруун хөлийн гишгүүр нь авиаг дуурсган үргэлжлүүлэх, зүүн хөлийнх нь бүдгэрүүлэх үүрэгтэй.

 

Анх 1709 онд Италийн Флоренцын ордоны хөгжим урлаач Бартоломео Кристофори ди Франческо төгөлдөр хуурыг бүтээжээ. Тэрбээр металл чавхдаснуудыг зөөлөн алхаар цохин дуугаргах цоо шинэ төхөөрөмжийг зохион бүтээснээр уг хөгжим буй болжээ. 

 

 

Бартоломео Кристофори ди Франческогийн Рояль төгөлдөр хуурууд. XVIII зуун

 

 

Рококо хэв маягийн төгөлдөр хуур (Rococo Style grand piano)

 

XVII зууны сүүл хүртэл уг хөгжим улам боловсронгуй болсоор байсан бөгөөд XIX зууны эхээр цул ширмэн рам бүхий хийцтэй болж 1850-аад оноос Европд (Герман), Америк, Оросд үйлдвэрлэх болсон төдийгүй Рояль хаан хөгжим болов. XX зууны эхээр Рояль орчин цагийн өнгө төрхтэй болж улам боловсронгуй болжээ.

 

 

1853 онд Германд байгуулагчдсан C. Bechstein хөгжмийн зэмсгийн үйлдвэрийг үндэслэгч Фридрих Вильгельм Карл Бехштейн (Friedrich Wilhelm Carl Bechstein)(1826.07.01-1900.03.06) болон түүний 1902 онд урласан Модерн төгөлдөр хуур (Royale "V.Behshteyn" Art Nouveau)

 

 

Германы Schimmel Piano пүүсийн Шиммель Ирээдүйн Рояль (Schimmel Grand Piano of the future)

 

 

Америкийн Steinway & Sons пүүсийн дизайнер Фрэнк Полларогийн "Фибоначчигийн ороомог" төгөлдөр хуур ("Fibonacci spiral" Royal designed by Frank Pollaro)

 

Рояль буюу Хаан төгөлдөр хуур (2)
Рояль буюу Хаан төгөлдөр хуур
Роялын дотоод бүтэц, зохион байгуулалт
Бартоломео Кристофори ди Франческо (Италиар: Bartolomeo Cristofori di Francesco; 1655 — 1732)
Рояль (Royal)
Ауди төгөлдөр хуур (Audi Grand Piano)
Баухауз төгөлдөр хуур (Bauhaus Piano)
Долгио Төгөлдөр хуур (Wavy Royal)