Ренчин

 

Ренчин. Латинаар:Rinchenia (Osmуlska, Currie & Barsbold, 2004) Уг зүйлийг Монголын палеонтологч Ринченгийн Барсболд аавынхаа нэрээр нэрлэжээ. Уг гүрвэл нь хожуу цэрдийн галавын үед өнөөгийн Монголд амьдарч байсан гүрвэл аарцагт, овираптор төрлийн терепод үлэг гүрвэл юм.

 

Алтан Уулаас олдсон цорын ганц зүйл Rinchenia mongoliensis (Barsbold, 1986)-ийг 1986 онд Р.Барсболд тодорхойлон бичжээ.

 

Р.Барсболд анх уг зүйлийг Oviraptor mongoliensis хэмээн бичиж байсан бол дараа нь 1997 онд R. mongoliensis болгон өөрчилжээ. Уг гүрвэл овирапторын адил ойролцоогоор 1,5 метр урттай байжээ.

 

Зүйлийн нэр, тодорхойлолтыг түүний хамтрагчид болох Гальш Осмольск болон Филип Карри нар 2004 онд хамтран тодорхойлж баталгаажуулжээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Ренчин
Ренчин үлэг гүрвэл
Ренчин үлэг гүрвэлийн араг яс
Rinchenia