Р
Рекордер бишгүүр (2)
Рекордер бишгүүр (2)

 

Рекордер бишгүүр (Recorder Flute)  нь Европд дундад зууны үед цэцэглэж харин XVIII зуунаас үлээвэр найрал хөгжимд байр сууриа шилжүүлжээ. Германд Блокфлейт (Blockflöte), Францд Бурзантай (Мундштук)  бишгүүр (Flûte à bec), Италид Ялгуун (Энхрий) бишгүүр (Flauto dolce), Англид Рекордер (Recorder) хэмээн нэрлэдэг.

 

 

Рекордер бишгүүрийн үндсэн төрлүүд:

  • Фа өргийн Сопрано (Soprano in the structure F) - хоёрдугаар октавын фа-гаас дөрөвдүгээр октавын соль
  • До өргийн Сопрано (Soprano in the structure С) - хоёрдугаар октвын до-гоос дөрөвдүгээр октавын ре
  • Фа өргийн Альт (Alto in the structure F) - нэгдүгээр октавын фа-гаас гуравдугаар октавын соль
  • До өргийн Тенор (Tenor in the structure С) - нэгдүгээр октавын до-гоос гуравдугаар октавын ре
  • Фа өргийн Аргил ( Bass in the structure F) - бага октавын фа-гаас хоёрдугаар октавын соль

 

 

1. Германы хөгжмийн зэмсэг урлаач Иоганн Христоф Деннерийн (Johann Christoph Denner) 1700 оны үед урласан Аргил Рекордер (Bass Recorder), 2. Нидерландын хөгжмийн зэмсэг урлаач Каспар Раух (Caspar Rauch) 1550-аад онд урласан Баганан Рекордер (Column Recorder)

 

 

 

1. Төрөл бүрийн Рекордер, 2. Английн хөгжмийн зэмсэг урлаач Бага Томас Станэсбигийн (Thomas Stanesby senior)(1668-1734) рекордер, 3. Тенор Рекордер (Tenor Recorder), 4. Германы хөгжим урлаач Иоганн Бенедикт Гахны (Johann Benedikt Gahn) Альт рекордер (Alto Recorder), 5. Германы Нюрнбергийн хөгжим урлаач Иеронимус Франциск Кинсекерийн (Hieronimus Franciscus Kynseker)(1636–1686) урласан Альт рекордер (Alto recorder), 5. Нидерландын Гаага хотын хөгжим урлаач Энгельберт Тертоны (Engelbert Terton)(1676-1752) болон Германы Йоахим Рохмер (Joachim Rohmer) нарын урласан Сопрано рекордер (Soprano recorder)

 

Уламжлалт рекордер бишгүүрийг Самшит болон улаан мод, лийр, чавганы модоор үйлддэг байсан бол өдгөө хуванцараар үйлдэх болжээ. Рекордерыг янз бүрийн дэвсгэр өнгөөр тоглох боломжтой бөгөөд дуугаралтын үндсэн цар хүрээ нь хоёр октав гаруй, сопрано бишгүүр нь нэгдүгээр октавын до-гоос гуравдугаар октавын ре хүртэл дуугарна.

Рекордер бишгүүр (2)
Рекордер бишгүүр (Recorder Flute)
Хоромсон Рекордер бишгүүр (Double Recorder Flute)
Рекордер бишгүүр тоглох гар, хурууны байрлал
Рекордер бишгүүрчид