Р
Рейнстик буюу Бороо дуудах шигшүүргэ (2)
Рейнстик буюу Бороо дуудах шигшүүргэ (2)

 

Рейнстик буюу Бороо дуудах шигшүүргэ (Англиар: Rainstick - борооны саваа) Уг хөгжим анх Чили, Перуд бороо дуудах бөөгийн зан үйлээс үүдэн буй болжээ. Анхлан кактусын хатаасан хөндий модоор хийдэг байсан бөгөөд 1970-1980-аад онд уг шигшүүргэ нэрд гарч ихэд дэлгэрчээ.
 
 
Латин Америкт ирсэн жуулчид уг хөгжмийг ихээр худалдан авч байсан бол өдгөө уг шигшүүргийг этно, ардын, хөгжимд төдийгүй джаз хөгжимд өргөн ашиглах болжээ. 
 
Бортого хэлбэрийн 25-70 см урт хоолойд будаа, шош, үр, жижиг хайрга зэрэг янз бүрийн бутархай зүйл дүүргэж Рейнтик шигшүүргийг хийдэг.  Уг шигшүүргэ бороо орж байгаа мэт дуу авиа гаргадаг тул Борооны шигшүүр хэмээн нэрлэдэг ажээ.
Рейнстик буюу Бороо дуудах шигшүүргэ (2)
Индианы Рейнстик буюу Бороо дуудах шигшүүргэ
Рейнстик буюу "Бороо" шигшүүргэ