Реймонд Лоуи

 

Раймонд Лоуи. Англиар: Raymond Loewy Францаар: Raymond Fernand Loewy, Тэрээр 1893 оны 10 сарын 5 нд Парижд төрж 14 июля 1986 оны 7 сарын 14 нд Монте-Карлод нас нөхчжээ. Нэрт дизайнер Реймонд Лоуи 1919 онд Францаас АНУ-д цагаачлан гарсан бөгөөд 1938 онд АНУ-ын иргэн болжээ. Тэрээр Францд инженерийн боловсрол эзэмшиж оюутан ахуйдаа нисэх загвараар хичээллэдэг байв. Дэлхийн нэгдүгээр дайнд ахмад цол хүртэж дайны дараа 50 доллар өвөртлөн Америкт цагаачлахаар очжээ. Он нашёл работу художника-иллюстратора в журналах мод (Тэрээр Vogue, Harper's Bazaar хэмээх хувцас загварын сэтгүүлийн зураач болж Нью-Йоркийн дэлгүүрүүдийн рекламыг зурах болжээ. Улмаар General Electric компанийн ерөнхий дизайнер болж 1929 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед ажлаасаа гарч өөрийн Raymond Loewy Design компаниа үүсгэн байгуулжээ. Эхний захиалга нь хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчээс иржээ. Тэд бүтээгдхүүнийхээ сав баглаа боодол, хаяг чимэглэлд өөрчлөлт хийж өгөхийг хүсчээ. 1932 онд Sears Roebuck компани Coldspot хөргөгчийнхөө дизайныг өөрчилж өгөхийг хүсчээ. Жилд 60000 ширхэг зарагддаг байсан уг хөргөгчийг тэрээр Германом Прайстай хамтран шинэчилж өөрчилсөн бөгөөд шинэ загвар олон нийтэд ихэд таалагдаж 210 000 ширхэг борлогджээ. Тэр үеийн хөргөгчний голд хөлдөөгч камер нь байрлах тул зай муутай байсан бол Реймонд Лоуи хөлдөөгч төхөөрөмжийг хөргөгчний гадна гаргаж хөлдөөх хэсгийг хөргөгчний дээр байрлуулснаар хөлдөөх, царцаах, сэрүүн байлгах гэсэн 3 бүс үүсэж дээд бүсэд мах, дунд бүсэд сүүн бүтээгдхүүн доод бүсэд жимс ногоог хадгалах нөхцөл бүрдэв. Одоо энэ зарчим бүх хөргөгчинд мөрдөгдөж байгаа билээ.

 

 

1936 онд Пенсильваны төмөр замын компаны захиалгаар тэрээр Аэродинамик шийдэл бүхий галт тэрэгний зүтгүүрийн дизайныг гаргаж Broadway Limited хэмээх уг галт тэрэг Нью-Йорк-Чикагогийн чиглэд явж эхэлжээ. Түүний өрсөлдөгч Генри Дрейфус нь New York Central Railroad-ын захиалгаар мөн л галт тэрэгний загвар гаргасан гэдэг. .Дараа нь Реймонд Лоуи PRR GG1 цахилгаан галт тэрэг зохион бүтээхэд зөвлөгчөөр ажилжээ. R40 хэмээн нэрлэгдэх болсон уг цахилгаан галт тэрэг 1967 оноос Нью-Йоркийн метрод явж эхэлсэн байна.

 

Реймонд Лоуи: Broadway Limited зорчигч                              Реймонд Лоуи "Studebaker Avanti"

тээврийн галт тэрэг. 1936 он                                              суудлын автомашин. 1963 он

 

Түүний бүтээл дэлхийд хэдийнээ танигдаж нэрд гарчээ. Тухайлбал. "Lucky Strike" тамхины этикетк, "Shell" тосны лого, Америкийн хот хоорондын зорчигч тээврийн автобусны дизайн, Жон Кеннедигийн "Аir Force One" онгоцны хаяг, өнгө будагын шийдэл. 1962 он, АНУ-ын Скайлэб сансрын станцын интерьер 1970. Конкорд онгоцны интерьер. 1975 он, 1915 онд Эрл Дин өөрөө зохион бүтээсэн Coca-Cola савлах шилийг 1955 Реймонд Лоуи сонгодог загварт оруулан сайжруулжээ.

АНУ-ын "Лайф" сэтгүүл АНУ-ын 200 жилийн хөгжлийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 33 суут хүний нэгэнд Реймонд Лоуиг нэрлэжээ. Тэрээр хүндэт Легионы одонгын эзэн бөгөөд Дэлхийн дизайны ноён гэгддэг билээ. 

Реймонд Лоуи
Дизайнер Раймонд Лоуи
Реймонд Лоуи. Sears Roebuck компани Coldspot хөргөгч
Реймонд Лоуи