Ребек хийл (2)

 

Ребек (Rebec/Rebek violin) буюу Ребеча (Rebecha), Ребекча (Rebeckha), Рибек (Ribek) хийл (Францаар: Rebec, Латинаар: Rebeca, Rubeba) нь Арабын  Рабаб / Рабаба (Rabāb / Rababa)-аас гаралтай 1-5 чавхдас бүхий эртний нумт хөгжмийн зэмсэг.

 

 

Арабчууд Пиренейн хойгийг байлдан дагуулалтын үед Испаничууд Ребек хийлийг (тухайн үед Ребаб нэртэй байсан) уламжлан авсан бөгөөд цаашид XIII - XIV зуунд Баруун Европыг уг хөгжим түгэн дэлгэрчээ.

 

 

Лийр хэлбэрийн цар, резонаторын хоёр нүхтэй, хоёр болон гурван чавхдастай, квинт хөгтэй байв. Шотландын Морави хотоос гаралтай Хөгжмийн онолч Иерон (Jerome of Moravia / Hieronymus de Moravia) 1270-аад оны үед бичсэн "Tractatus de Musica" (Хөгжмийн тухай тэмдэглэл) номондоо Ребек хоёр чавхдастай квинт хөгтэй байсан талаар тэмдэглэн үлдээжээ.

 

 

1. Чили Рабел (Chilean Rabel), 2. Испанийн Кастиль Ребек (Castilian Rebec), 2. Морин Толгойт Ребек хийл (Horse head Rebec), 3. Америкийн хөгжмийн зэмсэг урлаач Дональд Уорнокын (Donald Warnock) урласан Бүргэд толгойт Ребек  (Eagle head Rebec),1968 он, 4. Хүн толгойт Ребек (Human head Rebec)

 

Ребек хийл (2)
Жерар Давидын (Gerard David) 1509 онд туурвисан "Virgin among Virgins" уран зурагт Ребек хийл тоглож буй сахиусан тэнгэрийг дүрсэлжээ.
Ребек хийл
Альт Ребек хийл (Alto Rebec)
Панам Рабел (Rabel Panama)