Р
Ребана хэнгэрэг (2)
Ребана хэнгэрэг (2)

 

Ребана хэнгэрэг нь Зүүн өмнөд Ази, Малайз, Индонез, Бруней, Сингапурт тархсан Лалын шашны зан үйл хийгээд ардын дуу хөгжимд ашигладаг цохивор хөгжмийн зэмсэг юм.  

 

 

Уби Ребана хэнгэрэг (Rebana Ubi)

 

Ребана хэнгэрэг олон төрөл байх бөгөөд хамгийн том нь Уби Ребана хэнгэрэг юм. Уби Ребана хэнгэрэгийг Малайзын зүүн эргийн Келантанчууд тоглодог. Ребана хэнгэрэгийг шашны зан үйлээс гадна хурим найрт өргөн ашиглана. 
 
Хадрах Ребана (Hadrah Rebana) буюу Хадрох Ребана (Hadroh Rebana) хэнгэрэг Жохор мужаас гаралтай ажээ. Ребана хэнгэрэг Малайзын 1 сен зоосны нүүрэнд дүрслэгдсэн байдаг.

 

 

1. Гурван зуун жилийн тэртээд буй болсон Малай Ребана хэнгэрэг (MalayRebana), 2. Орчин цагийн цогц Ребана хэнгэрэг (Set Rebana)

 

Индонезд (Суматра, Жакарта) Ребана хэнгэрэг голчлон шашны зан үйлд ашиглагддаг. Ребана биан (Rebana Biang) хэнгэрэгийн голч нь 90 см, Ребана Бурда (Rebana Burdah) хэнгэрэгийнх 50 см, Ребана Маухид (Rebana Maukhid) хэнгэрэгийнх 40 см голчтой байдаг.

 

 

1,2. Ребана хэнгэрэг, 3. Суматра арлын өмнөд хэсгийн Редеп ребана (Redep rebana) буюу Редап (Redap rebana)  хэнгэрэг

 

Ребана Кэтимприн (Rebana Ketimpring) хэнгэрэг голч нь 20 - 25 см, царан дээрээ гурван хос шигшүүргэтэй байдаг.  Ребана Лима (Rebana Lima) нь гоцлол хэнгэрэг. Түүнийг хүүхэд төрөх, хурим найрт ашиглана. Ребана Дор (Rebana Dor) хэнгэрэгийг голчлон эмэгтэй дуучид ашигладаг. 
Ребана хэнгэрэг (2)
Уби Ребана хэнгэрэг (Rebana Ubi)
Ребана хэнгэрэг
Хадрах Ребана (Hadrah Rebana) буюу Хадрох Ребана (Hadroh Rebana)
Хадрах Ребана (Hadrah Rebana) буюу Хадрох Ребана (Hadroh Rebana)