Ребаб (2)

 

Ребаб нь Исламын соёлтой салшгүй холбоотой билээ. Ребаб нь Персээс гаралтай бөгөөд Дорно дахин, Индонез, Европын баруун хэсэг, Африкт тархжээ. Уг хөгжим улс орнуудад түгэн тархахад Торгоны зам өөрийн үүргээ гүйцэтгэжээ.

 

Ребаб нь үндсэн хоёр төрөл зүйл байна. Үүнд: а. Ребаб товшуур, б. Ребаб хуур. Арабын судлаачид Ребаб хуурыг хийлийн өвөгт тооцдог бол Ази, Европын дийлэнхи судлаачид Икэл, Морин хуурыг орчин цагийн Хийл хөгжмийн өвөг хэмээн үзэж ном судар, нэвтэрхий толь бичгүүдэд тэмдэглэсэн байдаг билээ. 

 

 

Афган Ребаб (Afghan Rebab) товшуур

 

Ганц чавхдастай Ребаб хуурыг Ребаб-эх-хаер (Rebab-oh-Haer), Туульчид голчлон ашигладаг хоёр чавхдаст Ребаб хуурыг Ребаб-эль-моганни (Rebab El Maughan) хэмээн нэрлэдэг. Харин Түрэг Ребаб хуур (Turkish Rebab) гурван чавхдастай байдаг.

 

 

Арабын хойг, Африкийн цөлийн нүүдэлчин Бедуин омгийн хуурч Ребаб хуурдаж байгаа нь.

Херли, Фрэнкийн  (Hurley, Frank) (1885-1962) Дэлхийн 2-р дайны үед авсан гэрэл зураг

 

 

Марокка Ребаб  (Morocco Rebab)

 
 

Ребаб (2)
Ребаб хуур
Багдад Ребаб (Baghdad rebab) товшуур
Хоёр чавхдаст Оттоман Ребаб (Ottoman Rebab) хуур