Рашид ад Дин

 

Рашид ад Дин. Арабаар: رشیدالدین .Түүний нэр бүтнээрээ Рашид ад-Дин Фазлуллах ибн Абу-ль-Хайр Али Хамадани (Рашид ад-Доулэ; Рашид ат-Табиб - «оточ Рашид») (ойролцоогоор 1247 он Хамадан - 1318 оны 7 сарын 18, Тебриз). Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадан хотод төрсөн, жүүд гаралтай.

 

Рашид ад Дин нь Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд туурвисан “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн үнэт өв бүтээл төдийгүй хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг. Зохиогч уг бүтээлд зохиогч зарим Монгол үгсийг шууд авч хэрэглэсэн нь цөөнгүй байх бөгөөд зарим нэр, үгийн утгыг “энэ үгийн утга нь” хэмээн тайлбарласан байдаг.

 

Рашид ад Дины ашигласан түүхийн сурвалж дотор “Алтан дэвтэр” хэмээх Монгол сурвалж бичиг дурдагдан байдаг нь эрдэмтэд судлаачдын анхаарлыг зүй ёсоор   татдаг билээ. Тэрээр “Үнэн түүхийг үеийн үед уламжлан Монгол хэл дээр, Монгол бичгээр бичив" хэмээн тэмдэглсэн байх  бөгөөд түүний бичвэр тэмдэглэлүүдийг  цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадуудын нууц хөмрөгүүдэд хадгалдсаар байдаг билээ. Түүний бүтээлийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг хэмээгээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээн зарлигдаж байжээ.

 

Монголчуудын түүх, төрийн бодлогын тухай нууцлан чандалсан уг сурвалжийг зохиогч өөрийн биеэр уншиж, судалсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэсэгчлэн уншсан, эсвэл уншсан хүнээс (Болд чинсан, Хасан хаан г.м) дам авсан болов уу хэмээн бодогддог. Тухайн үед Илхаант улсад суух Их хааны элчин, Иран Туран дахь цэргийн захирагч, дөрвөн аймгийн Болд чинсан түүнд олон үнэтэй мэдээлэл өгсөн бөгөөд монголчуудын аман домог сэлтийг түүнээс тодруулсан байх бүрэн магадлалтай юм. Рашид ад Дин бүтээлдээ түүнийг их ноён, Болд ах хэмээжээ. Мөн тэрээр ”Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ уг удмыг хадгалан, шинэ төрсөн хүүхэд бүрд түүнийгээ зааж мэдүүлдэг болохоор дотор нь өөрийн аймаг, уг гарлыг мэддэггүй нэг ч хүн байдаггүй. Бүх аймаг тус бүрдээ ил тодорхой угийн бичигтэй” хэмээсэн байдгаас үзвэл Монголчуудын угийн бичгийг шууд буюу дам хэрэглэсэн нь тодорхой байна.

 

Судрын чуулган нь Чингис хаанаас өмнөх болон дараах үеийг хамарсан хэдэн зуун жилийн түүх домгийг багтаасан байх бөгөөд түүхийн үнэ цэнэтэй сурвалж  хэдий ч  зарим зүйл нь ташаа байдаг. Судрын чуулганд бичсэнчлэн “Чингис бол дэлхийг нэг л улс, түүний оршин суугчдыг нэгэн санаатан болгосон. Улсын дэвсгэр дахь алан хядагч, төрийг булаахыг санаархагч, улсыг байлдан эзлэх дайснаас цэвэрлээд өөрийн төрөл төрөгсөд аугаа их залгамжлагчдадаа үлдээлээ... ...тэдний дараа алсыг харагч үр сад хийгээд түүний дараачийн үеийнхэнд нь, өөрийнх нь ард түмний өнгөрсөнд нь тулгуурласан тодорхой нэр хүнд үлдэх ёстой” хэмээсэн нь тэр үеийн Монгол хаадын бодлого Монголын төр ёсны их алтан дэвтэр байсан буй заа.

 

Нирун (Нуруу) Монголчуудын дээдсийг Алунгоо эхийн ар нуруунаас төрсөн учир Нуруун Монгол хэмээдэг гэжээ. Отчигин-гал голомтын эзэн. Эндээс үзвэл от гэдэг нь гал, харин чигин нь эзэн сахиус хэмээсэн утгатай хэмээн зарим судлаачид үздэг.. Эчиг буюу эцгээс чэгин, тэгин, эзэн хэмээх нь, гал утаа-голомтыг, от, утаа, гал хэмээжээ. Ямартай ч орчин цагийн Монгол хэлэнд отгон хүүхэд, голомтын эзэн хэмээх отгоныг өргөн хэрэглэж амуй.

 

Боржигин-хөх нүдтэй. Европ зүгийнхний шүүрч авдаг мэдээллүүдийн нэг, гэхдээ бид чинь тодорхой хэмжээгээр Төв Азийн Индо-Ари угсаатан болох Скифийн цустай бөгөөд бүр Хүннү нараас ч өмнө генетикийн солилцоонд орсон нь нотлогдсон билээ. Чингис хааны дээд өвөгт нэгэн удаагийн хольцоор бүхэл бүтэн угсаатан өөрчлөгдөхгүй билээ. Одоо ч зарим Монгол багачуул шав шар үстэй, өнгөт нүдтэй байдаг бөгөөд Монгол хүнийг хонгор үстэй, хонин бор нүдтэй гэдэг. 

 

Оточ, эрдэмтэн, нэвтэрхий тольч Рашид ад Дин нь Абаха хан буюу Абага хан ч гэдэг (1234–1282) үеэс Газанд (1295-1282) Монгол төрийн албанд орж улмаар визир түшмэл болж улс орондоо эдийн засгийн шинэчлэл хийж  Өлзийт ханы (1304—1316) үед төрийн хэргийг эрхэлж байгаад Абу Саидын (1316—1335) хаанчлалын эхэн үед улс төрийн явуулаганд өртөж цаазлуулжээ.

Рашид ад Дин
Рашид ад Дин
Ираны Хамадан хот дахь Рашид ад Дины хөшөө