Рахонавис

 

Рахонавис. Латинаар: Rahonavis ostromi нь Дромеозаврид (Dromaeosauridae)-ын төрлийн шувуутай нилээд төстэй бүх бие нь өдөөр хучигдсан үлэг гүрвэл юм: Эрдэмтэд уг гүрвэлийг зарим нэг рептел, сүүн тэжээлтний адилаар мод хооронд халин нисч чаддаг байсан хэмээн үздэг.

 

Рахонавис нь Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 83-70 сая жилийн өмнө өнөөгийн Мадагаскарт амьдарч байжээ.

 

 

Рахонависын цорын ганц олдворт тулгуурлан 1998 онд Р.Форстер тодорхойлон бичжээ.  Мадагаскарын Беривотраас олдсон уг зүйл бичил раптортой ихэд төстэй бөгөөд ойролцоогоор 45см өндөр, 60см урт, 800 грамм жинтэй байжээ.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Нисдэг үлэг гүрвэлүүд

2. Үлэг гүрвэлийн жагсаалт

Рахонавис
Рахонавис
Рахонависын араг ясны бүтэц
Rahonavis ostromi