Ратчасимазавр

 

Ратчасимазавр. Латинаар: Ratchasimasaurus suranareae (Shibata, Jintasakul & Azuma, 2011) Цэрдийн галавын эхэн үед өнөөгийн Тайландад амьдарч байсан Euornithopoda-ын бүлийн шувуун аарцагт өвсөн тэжээлт үлэг гүрвэл.  Уг зүйлийг 2011 онд Масатеру Шибата, Еити Адзума, Пратуенг Жинтасакул нар нэр өгч, тодорхойлон бичжээ. Олсон газрын нэр Накхонратчасима болон Тайландын үндэсний баатар Тхаосуранари (Тhао Suranari)-ын нэрийг мөнхөлж хамтатган нэрлэжээ. Уг гүрвэлийн доод эрүүнд тулгуурлан тодорхойлжээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Ратчасимазавр
Ратчасимазавр
Ратчасимазаврын эрүүний яс