Рапторекс

 

Рапторекс. нь "Ангууч" гэсэн утгатай үг. Рапторекс нь Цэрдийн галавын эхэн үед буюу ойролцоогоор 125 сая жилийн өмнө өнөөгийн БНХАУ-ын нутагт амьдарч байсан гүрвэл аарцагт, теропод үлэг гүрвэл юм. Тэрээр бусад тероподын адил хойд хоёр хөл дээрээ явах бөгөөд 3м урт, 1,5м өндөр, 70 кг орчим жинтэй, хурц араа шүд бүхий тиранозаврын бүлийн махчин үлэг гүрвэл юм.

 

Уг гүрвэлийн чулуужсан араг ясыг 2009 онд Хятадаас олж илрүүлсэн бөгөөд нууцаар АНУ-д аваачиж хувь цуглуулагч хүнд заржээ. Энэ хүн нь офтальмолог Генри Крейгстейн байсан бөгөөд тэрээр уг олдворын шинжлэх ухааны үнэ цэнийг мэдэх тул эрдэмтэн судлаачдад шилжүүлжээ. Энэ нь шинэ төрлийн үлэг гүрвэл болох нь тогтоогджээ. Цуглуулагчийн нэрийг оруулж Raptorex kriegsteini хэмээн нэрлэжээ.

 

Рапторекс (Raptorex kriegsteini) нь тираннозавртай тун төстэй бөгөөд зөвхөн түүнийг масштабаар багасгасан мэт байсан нь эрдэмтдийн сонирхолыг ихэд татаж байгаа билээ. Энэ хоёр зүйлийн хооронд 60 сая жилийн ялгаа байгаа боловс биеийн харьцаа хадгалагдан үлджээ. 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Рапторекс
Рапторекс
Рапторексын араг яс
Рапторекс нь Тиранозаврын багасгасан хувилбар ажээ.