Рапетозавр

 

Рапетозавр. Rapetosaurus krausei (Curry Rogers & Forster, 2001) нь зауропод үлэг гүрвэл бөгөөд Цэрдийн галавын төгсгөл үе буюу 70-65 сая жилийн тэртээд өнөөгийн Мадагаскарт амьдарч байжээ. Цорын ганц зүйл: Rapetosaurus krausei

 
Тэрээр бусад зауроподын адил дөрвөн хөлт өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм.

 

 

 

Rapetosaurus нь ерөнхийдөө зауроподын хэв шинжийг агуулсан урт хүзүү, богиновтор нарийн сүүлтэй, толгой нь diplodocid-ийг санагдуулам бөгөөд урд нарийн хоншоортой, модны мөчир таслан идэхэд зохицсон жижиг шүдтэй байжээ.
 
 
Олдвор 8 метр урттай залуу рапетозавр байсөн бөгөөд нас бие гүйцсэн нь 15 метр урт байх байжээ. Хожуу цэрдийн галавын үед титанозавраас бусад бүх зауроподын төрлийн үлэг гүрвэлүүд мөхсөн бөгөөд титанозаврууд тэсч үлдсэн ч Цэрд- палеогены галавын үед буюу 65 сая жилийн өмнө бүх зүйлийн динозаврууд мөхсөн билээ.
 
 
 
 
 
Холбоотой мэдээлэл:
 
 
Рапетозавр
Рапетозаврын араг яс
Рапетозаврын сүрэг ус уухаар ирсэн нь
Рапетозаврын гавлын яс, толгойны байдал