Р
Раншингха махир бүрээ (2)
Раншингха махир бүрээ (2)

 

Энэтхаг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Раншингха махир бүрээ (Ransingha ancient indian royal instrument) буюу Хаан бүрээ нь "S" үсэг хэлбэрийн Энэтхэгийн эртний үлээвэр хөгжмийн зэмсэг юм.  Уг бүрээг угсрах хоёр хэсгээр гууль, зэсээр үйлдэж хээ угалзаар чимдэг. Дундаж Раншингха бүрээний дэлгэмэл урт нь 54 фут, махир өндөр нь 42 фут байдаг.

 

 

Уг бүрээтэй төстэй Маратхи ястаны "С" үсэг буюу Зааны соёо хэлбэрийн Шхринга (Shringa trumpet) бүрээ нь харьцангуй даруу хээ угалз, нарийн чимэггүй байдаг ажээ. Шхринга бүрээг өөрөөр Турахи (turahi), Туря (Turya), Тутари (Tutari), Туттоори (Tuttoori) бүрээ хэмээн нэрлэдэг ажээ.

 

 

Шхринга (Shringa trumpet) бүрээ

Раншингха махир бүрээ (2)
Раншингха махир бүрээ
Раншингха махир бүрээч