Р
Ранат царгил (2)

 

Тай үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

Ранат буюу Ранад (ranad), ранаат (ranaat) царгил (Тайгаар: ระนาด) нь Тайландын уламжлалт цохиур хөгжмийн зэмсэг юм.

 

 

Ранат царгил нь олон төрөл зүйл байх бөгөөд Ранат ек (ระนาดเอก) болон Ранат Тхум (ระนาดทุ้ม) царгилуудыг хатуу мод болон хулсаар, Ранат ек лек (ระนาดเอก เหล็ก), Ранат тхум лек (ระนาดทุ้ม เหล็ก) царгилыг металлаар, Ранат Kaeo (ระนาดแก้ว) царгилыг шилээр үйлдэнэ.

 
 
Зүүн хойд Тайландын Пон Лан (Тайландаар: โปงลาง - pong lang xylophone) модон царгил
 

Хөгжим судлаач Ф.А.Нелли (FA Neilly) өөрийн бүтээлдээ Тайландын Ранат (ranat) царгил хөгжим нь Бирмын Паттала царгил хөгжмөөс эхтэй хэмээн бичсэн байдаг. 

 

Ранат царгил (2)
Ранат ек (Ranat ek) хулсан царгил
Ранат ек лек (Ranat ek lek) төмөр царгил
Ранат тхум лек (Ranat thum lek) төмөр царгил
Ранат Kaeo (Ranat kaeo) шилэн царгил
Ранат Тхум (Ranat thum) модон царгил