Ражазавр

 

Ражазавр. Латинаар: Rajasaurus (Wilson, Sereno, Srivastava et al, 2003) нь хожуу цэрдийн галав маастрихтын үед буюу ойролцоогоор 65 сая жилийн өмнө хамаарах махчин үлэг гүрвэл өнөөгийн Энэтхэгт амьдарч байжээ. Уг зүйл абелизавр үлэг гүрвэлийн бүлэгт багтах бөгөөд 1983 онд Энэтхэгийн Ламетаас олдсон олдворт тулгуурлан эрдэмтэд 2003 онд тодорхойлжээ.

 

Ражазавр нь харьцангуй том абелизавр бөгөөд гадаад төрх нь майюнгазавртай төстэй, боловч гавлын яс нь урт ажээ. Уг зүйлтэй төстэй .абелизаврыг өмнөд Америк, Мадагаскар, Энэтхэгээс олж илрүүлжээ.

 

 

а.Ражазаврын гавлын яс, б. Ражазаврыг хүний биеийн өндөртэй харьцуулсан нь

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Ражазавр
Ражазавр
Rajasaurus narmadensis